Мал төллөлт 35,7 хувьтай байна

ХХААХҮЯ-наас мэдээлснээр, улсын хэмжээнд 29.7 сая эх малын 35.7 хувь буюу  10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байгаа аж. 

Цаг агаарын байдал:

4 дүгээр сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0 мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна.

Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)