Монголын анхны "Мөсөн өргөө"-ний шав тавих ёслол болно

Монголын анхны "Мөсөн өргөө"-ний шавыг тавих ёслол нөгөөдөр буюу ням гаригт "Буянт-Ухаа-2" хорооллын замын эсрэг талд "Шинэ Яармаг" хороололд болох гэж байна. Дэлхийн стандартад нийцсэн, битүү мөсөн талбай бүхий энэхүү өргөөг барих санаачилгыг “Степпе Арена” ХХК-ийнхан гаргаж төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү "Мөсөн өргөө"-ний зураг төслийг "Анаграм" ХХК боловсруулж байгаа юм байна. Монголын анхны мөсөн өргөө баригдсанаар уг өргөөний битүү мөсөн талбайд хоккейн үндэсний шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хийх боломж бүрдэх юм. 

“Мөсөн өргөө” нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас 3 км хүрэхгүй зайд баригдах бөгөөд онгоцны буудлын загвартай ойролцоо гэнэ. Тухайлбал барилгын дээвэр нь онгоцны далавчтай төстэй. Мөн дээвэр дээр байрлах нарны халаалтын батарейг цэнэглэх зорилгоор дээврийг урд тал руугаа хэлбийлгэн, налуу байдлаар хийхээр архитекторууд зургаа гаргажээ. “Мөсөн өргөө”-ний байрлах газрын гадаргуу нь налуу тул “Дэлбрүүк”спорт амралтын газрын адил барилгын нэлээд хэсэг нь газар доор байрлах аж. Канадын баруун эрэгт түгээмэл байдаг холимог, шилэн дизайн “Мөсөн өргөө”-ний зураг төслөөс харагдах агаад Монголын зургийн баг монгол ахуй, хийд эсвэл Оросын архитектурын загвараас санаа авахаас татгалзсан аж.

“Мөсөн өргөө”-ний үзэгчдийн хэсэг нь 2600 суудалтай, тойрог хэлбэрийн зохион байгуулалттай байх юм. Уг өргөөний загвар зураг төсөл үндсэндээ дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг нь төлөвлөгөө ёсоор ийнхүү эхлүүлж байгаа юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Дизайн нь хөөрхөн болж. Заавал монгол ахуйгаас санаа авах энэ тэр гэж донгиотдогоос татгалзсан нь дэвшил. Одоогийн залуус ер нь өөр болсон байна лээ. За дизайн талдаа догь. Харин, барилга инженерийн тооцоо, хийцийн төсөл, барилгын төслөө гадны туршлагатай компаниар хийлгэдэггүй юмаа гэхэд хянуулж аваад хийлгэх нь зүйтэй байх. Тэгэхгүй бол, ийм өргөн хөндлөвч таазтай барилга бол хэцүү юм гэдэг. Тээр жил Норд Ийст билүү юу билээ Оросын нэг ордон дээр нь тогтсон зузаан цасны ачааллаа даалгүй дээвэр нь нурж айхтар осол болж олон хүн дарагдаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Ийм төстэй нуралтууд спортын баруун орнуудын ч спортын ордонгуудад болж байсан түүх байдаг ч юм билээ шүү.

    0 0 Хариу бичих
  2. tsetserleg ...............

    0 1 Хариу бичих
  3. Elbegdorjiinh uu? Jenkogiinh uu?

    0 1 Хариу бичих
  4. neg musun ordon bariulah gej stepp-goldod Dornodiin Tsagaanovoog beleglee biz dee

    0 1 Хариу бичих
  5. МУУ САЙН ЗОХИОЛЫН ДУУЧИД, ШАЛДАН БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДУУЛЖ СЭВТЭХГҮЙ ЦЭВЭР СПОРТЫН ГАНЦ ОРДОНТОЙ БОЛОХ НЬ ДЭ

    6 0 Хариу бичих
    • Наадуул чинь мөсөн дээр дуулна, шагай харвана гээд зогсож байх өайлгүй. Хаха

      0 0