Австралиуд Авлигатай тэмцэх байгууллагатай болно

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, прокуроро Кристиан Портер нар авлигатай тэмцэх байгууллага байгуулахаа зарлалаа.

Австрали Улсын Засгийн газар төрийн салбар дахь гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор авлигатай тэмцэх байгууллага байгуулахаар болжээ. Энэ байгууллагыг байгуулах ажилд зориулан дөрвөн жилийн хугацаанд 104 сая австрали доллар зарцуулахаар шийдсэн байна.

Хамтын нөхөрлөлийн хяналт шалгалтын хороо гэх бие даасан байгууллага байгуулж, удирдлага нь шударга, өндөр ёс зүйтэй комиссар, хоёр орлогчтой байхаар тогтжээ.

Австрали Улсын Хууль сахиулах салбарын хяналт шалгалтын хороог татан буулгаж, энэ байгууллагын бүтцийн нэгжид оруулах юм байна. Энэ шинэ байгууллага төрийн албаны хяналт шалгалтын чиг үүрэг гүйцэтгэснээр, төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавьж, зөрчилд нь шалгалт явуулна. Ингэхдээ шалгалтын дүнг прокурорын байгууллагад хүргүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)