1997 оноос өмнө тэтгэвэрт гарсан эхчүүдийн 90 орчим хувь нь бага тэтгэвэртэй

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилж,  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 

1990 оны Тэтгэврийн хуульд заасан эхчүүдийн насны тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байжээ. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байсан байна.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцөлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор"-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.

Эдгээр иргэдээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 21,3 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 15,4 мянга буюу 72,3 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 4 мянга буюу 18,9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 1,8 мянга буюу 8,7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм. 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Би 1991 онд 4хүүхэдтэй20 жил ажилсан гээд амралтаа дуусаад ажилд орох гэтэл ажилаас халсан тухайн үёд хуулинд юү гэснииг хэлсэн хүн ч байхгүй цаашид яахаач мэдэхгүй хүүхдүүддээ тэжээхиин эрхэнд хүнээс мөнгө зээлж амрахч эрхгүй. Захдээр Жи жиг зүйл зарж амьдарч байгаад өртэй болж амьдрал улам муудаж 4хүүхэдтэй орон байргүй айлаас айл хотоос хот дамжин ажил хайсан ч ажил олдохгүй нас биё хаа царай зүс гэх мэт шаард лагад нййцэхгүй ажил ч үгүй хүүхдүүд өсч ядуурал нүүрлэж 36 наснаасаа53нас хүртэл ямарч тэтгэлэг нөхөн олговор. Аваагүй50настай. Тэтгэвэрт гарах байсан ч тэтгэвэрээ хөөцөлдөх санхүү мөнгөгүйг. өөрөө өвчтэй биё муу байсан ба. Охин маань ажилд орж тэтгэвэр тэтгэмжийг хөөцөлдөж 2009 онд3 жил хэтрүүлэн тэтгэвэрээ. Тогтоолгосон уул 1991 онд ямар.юм болоод яах байсныг ч ч ойлгоогүй. Ямар хууль дүрэм гарсаныг чойлгоогүй нэг төгрөг ч аваагүй 16 жилнөхөн олговор аваагүй хохирсон 4хүүхэдтэй 20 жил ажлаад ажлаас чөлөөлөдөн яах ёстойгоо мэдэх гүй нэгэн байнаа энэ хугацаанд ажил хийгээгүй тэтгэвэрт гарсан 1956онд төрсөн. 1991онд ажлаас тогтоол гарсан улсаас залуу боловсон хүчин ажилд авна гэсэн ингээд ажилгүй. Хөгшин хүний тоонд орж36 настай эд ажил хөдөлмөр хийх насандаа тэтгэвэрээ хүлээгээд суух юм байна гэсэн ойлголтоос өөр мэдлэггүй хохирсон хүн байна ямар шугмаар асуудлаа тавиж болох вэ. Туслаарай

    0 0 Хариу бичих