С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан юм. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. Цайны цагийн дараа буюу 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)