Украинчуудын тал хувь нь В.Зеленскийн төлөө санал өгөхөд бэлэн

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан Владимир Зеленский сая явагдсан санал асуулгаар өөрийн өрсөлдөгч Төрийн тэргүүн Петр Порошенкогоос хоёр дахин их дэмжлэг авсан юм. Александр Разумковын нэрэмжит Украйны Эдийн засаг улс төрийн судалгааны төвийн санал асуулгын пүрэв гаригт нийтлэгдсэн дүнгээс үүнийг харж болно.

Уг санал асуулгаар, сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад В.Зеленскийн төлөө 49,3 хувь, П.Порошенкогийн төлөө 20 гаруй хувь нь санал өгнө гэсэн байв. Тэдний 10 хувь нь өөрсдийн санааг гаргаагүй бол 20 гаруй хувь нь сонголтоо хийгээгүй гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдугаар сарын 31-ний  санал хураалтаар В.Зеленский 30,24 хувийн санал авсан байна. П.Порошенко 15,95 хувийн санал авч хоёрдугаарт бичигдсэн юм.

Санал асуулгыг энэ сарын 5-9-ний хооронд явуулсан байна. Олон нийтийн санал асуулгад оролцсон асуугдагчдын бараг 50 хувь нь Владимир Зелинскийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд дэмжихэд бэлэн гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)