Япон, БНХАУ, БНСУ гурван улсын чөлөөт худалдааны хэлэлцээр болж байна

Япон, БНХАУ, БНСУ гурван улсын чөлөөт худалдааны 15 дахь ээлжийн хэлэлцээр дөрвөн өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөх юм. Токио хотноо үргэлжилж буй энэхүү  хэлэлцээр амжилттай болж, идэвхтэй үр дүнд хүрч, бүх талыг бодолцсон, дээд төвшний харилцан ашигтай хэлэлцээний суурийг тавина гэдэгт талууд итгэлтэй байгаа ажээ. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон БНХАУ, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын 7 дахь уулзалтаас нааш гурван орны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хөгжлийн өргөн боломжийг бүрдүүлсэн байна. БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааг дэмжин, бүс нутгийн эдийн засгийн интеграцыг идэвхтэй хөгжүүлж байгааг хэлэлцээрийн үеэр онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монгол ч бас Хятад, Солонгостой Чөлөөт худ.гэрээ байгуулбал сайн сан. Оростой бол ойрд тийм гэрээ хийж чадахгүй биз.

    0 0 Хариу бичих