ЕБС, цэцэрлэгийн удирдлагыг тухайн орон нутгийн Засаг дарга томилохгүй

Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрх энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих байсан. Гэвч энэ хугацааг хойшлуулж, 2020 оны долоодугаар сарын 1-ний болгож өөрчилж, УИХ баталлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 58.5 хувийн саналаар дэмжив.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. durakuud

    0 0 Хариу бичих