Балетчин Б. Марал олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын залуу жүжигчин Б.Марал олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, тэрээр гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо мэргэжлийн балетын жүжигчдийн дунд зохион байгуулагдсан “Tokyo World Ballet Trial” тэмцээнд ийнхүү өрсөлдөн хүрэл медалийн эзэн болжээ. 

Тэрээр 2018 онд Монголд зохион байгуулагдсан “Ази номхон далайн балетын уралдаан”-д оролцож, “Алтан медаль”хүртэж байсан өсөж яваа чадварлаг балетын жүжигчин юм. 
Ийнхүү монголын балетчид эх орныхоо сонгодог урлагийн хөгжлийн түвшин, балетчдын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтуулсаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)