“The Grand Tour” гурав дахь улирлын дугаараа Монголд бэлтгэжээ

Авто, мото спорт, адал явдал сонирхогчдын шимтэн үзэх дуртай Их Британийн “The Grand Tour” бодит шоу нэвтрүүлэг гурав дахь улирлын дугаараа Монгол Улсад бэлтгэжээ. Адал явдалд дуртай, бас аялах дуртай гурван эр гар хийцийн машинаар Монголын хээр тал, зам харгуйгүй газраар зургаа хоногийн турш адал явдалтай аялж байгаа талаар уг нэвтрүүлэгт гардаг байна. Тэд аялалд унах автомашиныхаа эд ангийг нисдэг тэрэгнээс шидүүлж, тэндээ угсраад шууд замдаа гарч байв. 

Оролцогчдын нэг нь лав ВВС телевизийн алдарт “Top Gear” нэвтрүүлгийн хөтлөгч эр байсан. Нэвтрүүлгийн зураг авалтыг өнгөрсөн оны долдугаар сард авсан бөгөөд өчигдөр албан ёсоор цацсан байна.     

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Урин дулаан цаг ирж жуулчид ирэхэд таатай энэ үед сайхан сурталчилгаа болох юм байна сайн мэдээ

    0 0 Хариу бичих