А.Загитовад зодог тайлахыг зөвлөжээ

Уран гулгалтын мөсний бүжгийн төрөлд олимпийн аварга цол хүртэж байсан Роман Костомаров эмэгтэй ганцаарчилсан төрлийн олимп, дэлхийн аварга, энэ цаг үеийн шилдэг тамирчин Алина Загитоваг спортоо орхихыг уриалжээ. “Реальное время” энэ талаар мэдээллээ.    

Роман Костомаров.

Тэрээр шалтгаанаа “Олимпод түрүүлснээс хойш А.Загитова ДАШТ-д тааруу оролцож тавдугаар байр эзэлсэн. Ер нь тэмцээнд түрүүлэх эсэх нь тодорхойгүй, тогтворгүй болчихсон. Тэр мэдээж, зүй ёсны аварга. Гэхдээ шинэ үеийнхэнтэй тулахад түүний хүч хүрэхгүй” хэмээн тайлбарлажээ. Түүнийхээр бол А.Загитова энэ жилдээ багтан аварга хэвээрээ зодог тайлах нь хамгийн зөв гэнэ. “Тэр түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлсэн, харин үүнээс хойш түүнд 1000 дахин хэцүү байх болно” хэмээн Р.Костомаров ярьжээ. Тэрээр Александра Трусова тэргүүтэй шинэ үеийнхэнд маш их найдлага тавьж байгаа нь энэхүү ярилцлагаас нь мэдрэгдэж байсан юм.

Р.Костомаровын хэлсэнчлэн, 16 настай Алина Загитова уран гулгалтаар хүртэж болох бүх шагналыг хүртээд байгаа нь үнэн. Тэрээр 2018 онд Пёнчанд болсон өвлийн олимп, 2019 онд Сайтамад болсон ДАШТ-д түрүүлсэн. 2018 онд Европын аварга болсны дээр 2017-2018 оны улирлын Гран при тэмцээний шигшээ тэмцээнд түрүүлж байв.    

  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 2002 оны хүний тэтгэвэртээ гар гэж байгаан муу

    0 0 Хариу бичих
  2. batsaihaan, demii yumand tsaas , hunii tsag urj suuh yum. naad ohin chini oshoo olon amjilt uzuulne. yamar ch amtgui medee bichij suuhaa bolil doo. oor bichih sportiin medee delhiigeer duuren baina.

    0 0 Хариу бичих
  3. Тэгээд ганцхан ийм л юм сурсан өөр юм сурч амжаагүй хүүхэд юу хийх болж байна.

    0 0 Хариу бичих
    • erguu minee! 17 toi huuhed shuudee.

      0 0