Эрүүл мэндийн эрсдэл тооны хэлээр

ДЭМБ-аас эрүүл мэнд гэдгийг “өвчин эмгэггүй байгаад зогсохгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл” гэж томъёолсон байдаг. Энэ нь эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин зовиургүй байх гэдгээр бус илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг гэсэн үг юм. 

Эндээс харахад, хүний эрүүл мэндийн асуудалд гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар, мэдлэг, эрүүл мэндийн боловсролоос хамааран өвчин тусахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл нь нийт 75 хувийг эзлэж байгаа бол харин удамших, өвчилсөн хойноо эмнэлгээс шалтгаалах хүчин зүйлс нь үлдсэн 25 хувийг эзэлж байна. Эрүүл саруул амьдарч, урт наслах боломж бидний өөрсдийн гарт байгаа ч үүнд иргэн бүрийн, өрхийн гишүүн бүрийн эрүүл мэндийн мэдлэг боловсрол чухал үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Харамсалтай нь сүүлийн 20 жилд Монголын хүн амын өвчлөлийн 72 хувийг урьдчилан сэргийлж болох ХАЛДВАРТ БУС ӨВЧИН эзэлж байна гэдгээс дүгнэвэл бидний эрүүл мэндийн боловсрол, мэдлэгт маш муу гэсэн дүн тавихаар байгаа юм.

15-24 насны залуучуудын дунд явуулсан бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийн судалгаанд хамрагдагсдын бараг 97.9 хувь нь “С” буюу түүнээс доош үнэлгээ авсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)