“Тоттенхэм” “Манчестер Сити”-г, “Ливерпуль” “Порту”-г хожлоо

"Тоттенхэм"-ийн Сон Хын Мин хожлын гоол орууллаа.   

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шөвгийн найман багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Өнгөрсөн шөнө болсон хор тоглолтод оролцсон дөрвөн багийн гурав нь Английн багууд байсан юм.

“Тоттенхэм Хотспур” талбайдаа “Манчестер Сити”-г Сон Хын Миний гоолын ачаар буулгаж авлаа. Солонгос довтлогч муу гэгддэг зүүн хөлөөрөө энэхүү гоолыг оруулсан юм. “Сити”-д тэнцүүлэх боломж байсан ч С.Агуэро 11 метрийн торгуулийн цохилтоо Ллорист бариулсан юм. Уго Ллорис энэ улиралд 11 метрийн торггуулийн цохилтыг одтой хааж байгаа бөгөөд өмнөхөн нь  Жейми Варди, Обамеянг нарын торгуулийн цохилтыг хаагаад байсан юм.  Өнгөрсөн жил хоёр фронтод жигд амжил гаргасан “Ливерпуль” энэ жил ч зангаргаа харуулсаар. Тэд Португалын нэр төр “Порту”-г “Энфильд” цэнгэлдэхдээ 2:0-ээр хуурай буулгаж авсан юм.    

 “Аваргуудын лиг”

1/4 шигшээ.

Эхний тоглолт.

Тоттенхэм /Англи/ – Манчестер Сити /Англи/ 1:0 (0:0, 1:0)

Огноо: Дөрөвдүгээр сарын 10, 03.00 цаг, «Тоттенхэм Хотспур Стэдиум»

Гоол:

1:0 – 78 Сон Хын Мин.

Тоттенхэм – Льорис, Триппьер, Алдервейрелд, Вертонген, Роуз, Сиссоко, Уинкс (Ваньяма, 81), Эриксен, Алли (Льоренте, 87), Сон Хын Мин, Кейн (Лукас Моура, 58).

Манчестер Сити – Эдерсон, Уокер, Отаменди, Лапорт, Делф, Фернандиньо, Гюндоган, Марез (Сане, 89), Сильва (де Брюйне, 89), Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 71).

Шар хуудас:

Роуз (12), Лапорт (28), Марез (59).

 

Ливерпуль /Англи/ – Порту /Португал/ 2:0 (2:0, 0:0)

Дөрөвдүгээр сарын 10, 03.00 цаг  «Энфилд»

Гоол:

1:0 – 5 Кейта, 2:0 – 26 Фирмино.

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, Ловрен, ван Дейк, Милнер, Хендерсон, Фабиньо, Кейта, Салах, Фирмино (Старриж, 82), Мане (Ориги, 73).

Порту – Касильяс, Макси Перейра (Фернандо, 77), Фелипе, Эдер Милитао, Корона, Данилу Перейра, Оливер Торрес (Бруну Кошта, 73), Теллес, Отавио, Соарес (Браими, 62), Марега.

Шар хуудас:

Соарес (17), Фелипе (61).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)