Засгийн газар маргааш 08.00 цагаас ээлжит хуралдаанаа эхлүүлнэ. Ээлжит хуралдаанаараа 19 асуудал хэлэлцэж, долоон асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, 2019 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох тухай, Соёлын биет өв эргүүлэн авчрах тухай, Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дээрх асуудлуудаас гадна өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.