Ц.Нямдорж: Сүүлийн үед мулгуу хүмүүс прокуророор томилогдож байгаа

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудал өнөө хэр үргэлжилж байна. Энэ хэрэгт  холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудал ил болсон. Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдэд үзүүлсэн билээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улсын Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн өчигдөр телевизээр ярилцлага өгч байна лээ. Энэ хүн эрүүдэн шүүснийхээ төлөө шоронд орох ёстой. Гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж байсан хүн. Прокурор хүн хэзээ ч гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөө баталдаггүй. Нямдорж ийм зүйл болж байхад юу хийж байсан юм, одоо гарч ирлээ, бүхнийг мэдэж байсан гэж хүмүүс гүтгэж байна. Би хэлье. 2012 онд би сайдын ажлаа өгсөн. Зохиомол хэрэг 2013 онд болсон. 2017 онд буцаад би сайд болоход энэ хэргийн 2 шатны шүүх хурал болоод дуусгачихсан байсан юм. Би 2016 онд сул гишүүн байхдаа энэ хэргийн араас хөөцөлдөж байсан юм шүү. Үүнийг бүгдийг захиалгаар хийж байна. Прокурорууд бид илрүүлсэн гээд цээжээ дэлдээд байх юм. Сүүлийн үед дандаа мулгуй хүмүүс прокуророор томилогдож байгаа.  Прокурор 24 цагийн ямар ч үед камерт орж хяналт тавих эрхтэй. Гэтэл юу яриад байгаа юм.

Би бүх хорихыг камертай болгосон. Гэтэл камергүй, подвальд аваачиж хорьж байгаад 5-6 хүнийг эрүүдэн шүүсэн байгаа юм. Ийм зүйл байгаа учраас төртэй, улстай, шүүхтэй байна уу гэдгийг би үзэх гээд байна. УИХ-ын зарим гишүүн энэ Эрдэнэбат гээд хүнийг өмөөрдөг.Гишүүд та нар хүний гар хөл болдогоо болиорой” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. өвөөгийн баас ч аюулын өмхий байна даа кккк

    0 0 Хариу бичих
  2. Нямдорж захиалагч, үгүйдээ захиалагчийн талын хүн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үнэ цэнийг, дарамталсан гэдгээр үгүйсгэж болохгүй. энэ 2 өөр асуудал билээ.

    0 1 Хариу бичих
  3. Хуучин цагт тонд муу нь хуулийн ангид ордог байсан. Нямка хаоин тоондоо сайн байсан юм болов уу

    2 0 Хариу бичих
  4. NYAMKAA MUNDAG!!!

    2 0 Хариу бичих
  5. Nyamka ooroo prokuror biz dee.Teheer ooroo bas mulguu bno.Alind ni itgeh ve humuus ee???

    0 2 Хариу бичих
  6. Erdenebat setguulch 2 iin shou bolj duusla ineeldeed daalgavaraa bieluuleh arga yadsan yariltslaga bolov

    0 0 Хариу бичих
  7. Nyamka zahialagch yum bishvv ka ka ka

    1 1 Хариу бичих
  8. Tedgeer 3 xun xelseer shorond orson gedegiig shuux l notolmooriin. Odoo teged shine noxtsol bdal bii bolchixloo shde. Yug n xuleegeed bga. Xevleleer buruutan bish geed myanga orilox chin xarin uls tor unertej bna nyamdorj saidaa.

    1 0 Хариу бичих