Ө.Батзул алтан медаль хүртжээ

Дэлхийн Бөхийн холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97 кг-ын жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, дэд ахлагч Ө.Батзул алтан медаль хүртжээ. 

“Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 06-07-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан бөгөөд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, Сингапур, Йемен, Беларусь зэрэг улсын нийт 300 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна. ОУХМ Ө.Батзул өнгөрөгч 2018 оны “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан юм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. гадаадад тэмцээнд явахаараа жуулчин болж газар үзэж яваад ирдэг гаруудын нэг л биз, чадалтай юм бол дэлхий, олимпоос медаль авчихаад ингэж хөлсний бичээчдээр юм бичүүл

    0 0 Хариу бичих
  2. Заалны алчуур Батзул монголд болсон тэмцээнд нэг алт зулгаасан юм биздээ. Гадаадад, тэр тусмаа дэлхийн аваргын тэмцээнд хэр барилдахаар нь хүний амжилтыг үнэлнэ шүү.

    0 0 Хариу бичих