Барилгын зураг төслийн инженерүүд ур чадвараараа өрсөлджээ

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, зураг төслийн "Бьюлдингс Текноложи" ХХК хамтран барилгын бүтэцийн тооцооны "Лира САПР программын тооцоо" сэдэвт уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулжээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг уг уралдаанд нийт 14 конструктор инженер оролцож Лира САПР программыг хэрхэн эзэмшсэн зэрэг ур чадвараараа өрсөлдсөн юм байна.

1-р байрт "Марс констракшн" ХХК-ийн ахлах инженер Б.Ганбаяр
2-р байрт "Татбос" ХХК-ийн инженер М.Зандаръяа
3-р байрт "Хаус констракшн" ХХК-ийн инженер Ч.Содбилэг нар шалгарчээ. Шагналыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар гардууллаа. Тэмцээний тэргүүн байр эзэлсэн инженерт 5400 еврогийн үнэ бүхий Лира САПР-2018 программыг албан ёсны эрхийн хамт, дэд байранд шалгарсан оролцогчид зөөврийн компьютер, гуравдугаар байранд шалгарсан оролцогчид зөөврийн хард диск шагнал болгон өглөө. 

Манай улсын барилгын зураг төслийн байгууллагууд 1980 оны сүүл үеэс эхлэн зураг төслийн ажилдаа компьютерийн программ хангамжуудыг ашиглаж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 100 орчим зураг төслийн компани албан ёсны эрх бүхий барилгын тооцооны Лира программ хэрэглэдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)