"Капитал" банкны нийт зээлийн 80 хувь нь чанаргүй зээл байна

“Капитал” банкийг харилцагчийн анхан шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгч чадахгүй болсон учир Төв банкны ерөнхийлөгчийн захирамжаар албадан татан буулгалаа. Үүнтэй холбоотойгоор Төв банкнаас мэдээлэл хийсэн юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, банкны системийг тогтвортой байлгах үүднээс төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон  тус банкийг татан буулгасан талаараа хэлэв. Уг банкны чанаргүй зээл 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 80 гаруй хувийг эзэлж байгаа гэнэ. Банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөг аж. Ингэснээр Төв банкны хяналт шалгалтын дүгнэлтээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй гэдэгт нэгджээ. Өнгөрсөн хугацаанд Төв банкнаас “Капитал” банкинд хуульд заасан бүхийл арга хэмжээг авч байсан талаараа Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэлэв.

Хадгаламжийн даатгалын корпорацаас тус банкны даатгалд хамрагдаж буй 20 сая хүртэлх харилцах, хадгалмжийн дансыг “Хаан” банкинд шилжүүлэхээр шийдвэрлэхээр болжээ. Тус банкинд нийт 256 мянган харилцах, хадгаламжийн данс байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. hen hariutslaga vvreh um bank gej baiguulchihaad sanaatai dampuuruulj bgaa umuu. chanargvi zeel gargasan gej uy gej bgaa um bgaa bvhniig bvrtgej avdag biz

    0 0 Хариу бичих
  2. Зөвшдээ энэ банк чинь гадаад дотоодын бүх зээл хөтөлбөрүүдийг иргэдэд өгнө гэж авчихаад огт өгдөггүйшдээ тэгээд үр дүнд нь монголд баахан ажилгүй амьдралгүй архиддаг өнөөдрөөрөө амьдардаг ирээдүйдээ итгэдэггүй хорон санаатай хүн зальлахын өвчин туссан тэнэгрэлд өртсөн бүхэл бүтэн улс гүрэн боллоошдээ

    0 0 Хариу бичих
  3. МАН 2020оны сонгуулийн мөнгөө төвөггүй босголоо. Банк дампууруулах нь шилдэг луйвар

    0 0 Хариу бичих
  4. Энэ Батсайхан хүн танихаа больсон байна лээ, дарга болсноосоо хойш. Төрийн ажлыг залгуулж яваа нэг хурган дарга өөрийгөө юу гээд бодчихсон юм. Тааралдаад мэнд мэдэлцэх гэсэн чинь дуугарч өгөхгүй ирваа царайлаад байсан. Эсвэл тийм орон гаран болчихсон юм уу. Гэхдээ, ажилдаа сайн сайн, мэдлэгтэй, туршлагатай ийм хүн Монголбанкинд тун хэрэгтэй.

    1 0 Хариу бичих
  5. Төрийн сангуудаас 100,100 тэрбумаар аваад, банкиндаа хийж зээл олгоод, тэрийгээ чанаргүй гээд л банкаа татан буулгачихдаг юм бна.

    0 0 Хариу бичих
  6. Чанаргүй зээл гэдэг бол цэвэр луйвар шүү иргэн зээл авахад өндөр хэд дахин их барьцаа хөрөнгө тавьж байж зээл авдаг шүү дээ банк алдагдал хүлээх нь монголд лав байх боломжгүй учир нь хамгийн их ашигтай топ 100 бол банк

    0 1 Хариу бичих
  7. ter ih hemjeenii tsaana bga chanargui zeeldegchdiig n shalgah heregtei. Urd n uurusduu bga da

    0 0 Хариу бичих
  8. dahiad l tatwar tologchiin mongoor tolboriig in baragduulana daa. hariutslaga huleehgui yum bol Ardchlalaar yugaa hiinee

    1 0 Хариу бичих
    • Hadgalamj daatgalin korporats banknuudiin huraamjaar uusdeg. Tgeheer tatvaraas avahgui

      0 0