Эрчим хүчний үнийн тухай ташаа мэдээлэл тараасан гэв

Эрчим хүчний үнэ тарифийг хоёр дахин нэмэгдсэн байна гэх мэдээлэл тархаад байна. Энэ нь ташаа мэдээлэл бөгөөд айл өрхөөс авч буй цахилгааны тариф кВт тутамд гурван төгрөгөөр нэмэгдсэнийг тус хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цоожчулуунцэцэг хэллээ.

Харин "Эрчим хүчний зохицуулах хорооны 92 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн явдал гарсан байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны бичиг баримт засварлан, хуурамчаар үйлдэж, олон нийтийг төөрөгдүүлэх, бухимдал үүсгэх зорилгоор худал ташаа мэдээлэл түгээж байгаа нэр бүхий аккаунт хаяг, Фэйсбүүк хуудас болон зарим иргэдийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа аж.

Тиймээс хэрэглэгчдийг эрчим хүчний үнэ тарифтай холбоотой бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.gov.mn сайтаас харахыг уриалж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)