УИХ дахь МАН-ын бүлэг хурлаа 10.00 цагт зарлажээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос танилцуулах аж.

УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалж буй юм.