Н.Кучеров ҮХЛ-ийн шилдэг довтлогч болсон гурав дахь орос хоккейчин болов

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 2018-2018 оны улирлын тоглолтууд өнөөдөр өндөрлөлөө. Улирлын шилдэг мэргэн буучаар “Тампа Бэй” багийн довтлогч Никита Кучеров тодорчээ. Тэрээр 82 тоглолтод оролцож 128 оноо /41 гоол, 87 дамжуулалт/ авсан байна. Түүнтэй сүүлийн хоёр улиралд уг шагналыг хүртсэн “Эдмонтон”-ы Коннор МакДэвид /41+75, 116 оноо/ өрсөлдсөн байна.

128 оноо нь 1995-1996 оны улирлаас хойших хамгийн өндзөр үзүүлэлт юм. Харин дээд амжилтыг Агуу Уэйн Гретцки 1985-19986 оны улиралд 215 /52+163/ оноогоор тогтоосон байдаг аж. У.Гретци мөн энэ шагналыг 10 удаа хүртэж дээд амжилт тогтоожээ.

Н.Кучеров 2011-2012 оны улирлаас хойш лигийн шилдэг довтлогчийн “Арт Росс трофи”-г хүртсэн анхны европ тоглогч болжээ. Мөн уг шагналыг авсан гурав дахь орос хоккейчин болсон байна. Түүнээс өмнө “Питтсбург”-ын Е.Малкин 2008-2009 /35+75, 113/, 20011-2012 /50+59, 109/ оны улиралд, Вашингтон багийн довтлогч Александр Овечкин 2007-2008 оны улиралд /65+47, 112 оноо/ уг шагналыг хүртэж байв.

Н.Кучеров мөн ҮХЛ-ийн нэг улиралд хамгийн олон оноо авсан орос тоглогч болж дээд амжилт тогтоосон байна. Түүнээс өмнө Александр Могильный 1992-1993 оны улиралд 127 оноо /76+51/ авч байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)