ОХУ-ын Ардын жүжигчин А.Булдаков Монголд нас баржээ

ОХУ-ын жүжигчин Алексей Булдаков Монголд ирээд байх үедээ нас баржээ. Тэрээр сайн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатарт ирсэн гэж ОХУ-ын ЭСЯ-нас гаргасан мэдээлэлд дурдсан байна. Тэрээр лхагва гаригт, шөнө унтаж байх үедээ зурхний шигдээсээр таалал төгссөн байна.

Алексей Булдаков нь 1951 онд Алтайн хязгаарын Макаровка тосгонд төрсөн. Өсвөр насандаа бокс, сонгомол бөхөөр хичээлдэг байжээ. 1969 онд Павлодар хотын А.П.Чеховын нэрэмжит урлагийн сургуулийг дүүргээд хотынхоо театрт ажиллах болсон байна. Тэрээр “Үндэсний ан агнуурын онцлог” киноны генерал Иволгины дүрээр олон нийтэд алдаршсан бөгөөд жинхэнэ гүндүүгүй орос эрийн дүр төрхтэй жүжигчин байсан юм.   

Түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж ЗСБНХУ Гавьяат жүжигчин цолоор, ОХУ Ардын жүжигчин цолоор шагнаж байжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Булгаков

    0 0 Хариу бичих