Далайд гарцгүй Монгол Олон улсын серфингийн холбооны гишүүн болов

Оман, Монгол улсын үндэсний холбоод Олон улсын серфингийн холбооны / ISA / гишүүн болжээ. Insidethegames.biz цахим хуудсанд энэ мэдээллийг “Оман, далайд гарцгүй Монгол Улс Олон улсын серфингийн холбооны гишүүн боллоо” хэмээн онцлон бичсэн байв. Манай улсыг Омантай хамт элсүүлснээр ОУСХ 106 улсын үндэсний холбоодыг нэгтгэсэн байна.   

Монголын серфингийн холбооны талаар уг мэдээлэлд “Монгол Улс далайд гарцгүй. Гэхдээ танхимын тэмцээн уралдааныг зохион байгуулах, хөгжүүлэх чиглэлийг барьж ажиллах юм” хэмээн дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)