Л.Месси Ла лигийн ялалтын тоогоор дээд амжилт тогтоолоо

Примера дивизионы ээлжит тойргийн тоглолтууд өчигдөр эхэллээ. Энэ тойрогт “Барселона” баг “Атлетико”-г буулгаж авч, довтлогч  Л.Месси нь Испанийн хөлбөмбөгийн дээд лигт байгуулсан ялалтын тоогоор дээд амжилт тогтоолоо. Тэрээр 334 хожил авч, Икер Касильястай зэрэгцээд байсан бөгөөд энэ удаа хожлоо 335-д хүргэснээр ганцаар тэргүүлэх болов. "Атлетико"-гийн довтлогч Диего Коста 28 дахь минутад улаан хуудас авч тоглолтоос хөөгдсөн нь эцсийн үр дүнд нөлөөлсөн юм. Тэрээр шүүгчийн ээжийг доромжилж, улаан хуудас харсан юм.  

Барселона – Атлетико 2:0 (0:0, 2:0)

Дөрөвдүгээр сарын 6, «Камп Ноу» цэнгэлдэх.

Гоол: 1:0 – 85 Суарес, 2:0 – 86 Месси.

Барселона – тер Стеген, Серджи Роберто (Нелсон Семеду, 84), Пике, Лангле, Альба, Ракитич, Бускетс, Артур (Малком, 63), Месси, Суарес, Коутиньо (Аленья, 80). Атлетико – Облак, Арьяс (Корреа, 35), Хименес, Годин, Филипе Луис (Мората, 58), Коке, Парти, Родри Эрнандес(Хуанфран, 88), Сауль, Гризманн, Диего Коста.

Шар хуудас:

Парти (27), Хименес (28), Годин (29), Сауль (71), Пике (74), Лангле (78), Суарес (86).

Улаан хуудас:

Диего Коста (28).

Ла лигт хамгийн олон хожил байгуулсан тоглогчид

Л.Месси 335

И.Касильяс 334

А.Субисаррета 333

Рауль 324

Шави 322

А.Иньеста 312

Санчис 312

С.Рамос 301

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)