Турк улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, ирггэдийн худалдан авах чадвар доройтсоноос үл хөдлөх хөрөнгийн ханш унажээ. Хямдарсан орон сууцуудыг Саудын Араб, Иран, Ирак, ОХУ-ын иргэд олнлло нь худалдаж авах болсон байна. Тухайлбал, ОХУ-ын иргэд өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах тухай 2.3 мянган гэрээг байгуулсан гэсэн статистик мэдээлэл гарсан байна. Тэгсэн хэрнээ худалдан авалтын тоогоор Саудын Араб, Иран, Иракийн ард бичигдсэн байх юм.

Турк улсад 2017 онд 22.4 мянган үл хөдлөх хөрөнгийг гадаадын иргэд худалдаж авч байсан бол 2018 онд 44 мянга болж хоёр дахин нэмэгдсэн байна. Гадаадын иргэд Стамбул, Анталья хотуудад хамгийн ихээр /14.3, 7.9 мянга тус, тус/ үл хөдлөх хөрөнгө худалдаж авчээ.