Якутын залуучуудын олон улсын тэмцээнд манай бөхчүүд оролцоно

ОХУ-ын Якут хотод энэ сарын 5-6-ны өдрүүдэд болох Гавьяат дасгалжуулагч, олимп ийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын IҮ дэх олон улсын уламжлалт тэмцээнд манай чөлөөт бөхийн баг оролцох аж. Якут улсад чөлөөт бөхийн спорт хөгжсөний 60 жилийн ойд зориулсан уг тэмцээнд ҮБТДС-ийн багш, дасгалжуулагч Ц.Гантөгс удирдсан 10 бөх зодоглох юм байна. Шүүгчээр олон улсын шүүгч П.Батбаатар явжээ.

Тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Болгар, Грек, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, ОХУ, Тажик, Тунис, Узбек зэрэг 14 орны 150 орчим бөхчүүд түүний дотор Якутын 37 бөх өрсөлдөх юм байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)