“Mongolia open 2019”: Барилдаанууд 10.30 цагаас эхэлнэ

“Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөнө. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанаас манай бөхчүүд найман алтан медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн барилдаан явагдах гэж байна. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОХУ-ын хошой аварга Александр Богомоев манай бөхчүүдтэй хүч үзэх юм. Барилдаанууд 10.30 цаг эхэлнэ.

Тэмцээнмий өнөөдрийн хуваарь:

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7 (НЯМ ГАРИГ)
08:00-08:30 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жин үзэлт (2 жингийн зөрүүтэй), эмчийн үзлэг (Континентал зочид буудал)
10:30-14:30 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
15:30-19:00 - Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар хэрэгтэй гэж ийм тэмцээн зохион байгуулдаг байна, менгетэй л улс юм даа

    0 0 Хариу бичих