Дэлхийн хамгийн өндөр шан хөлстэй хөлбөмбөгчнөөр Аргентины шигшээ баг болон Барселон  клубын довтлогч  Лионель Месси тодров. France Football сэтгүүлийн тодорхойлсноор Месси цалин, зар сурталчилгаа зэргээс жилдээ 130 сая евро олсон байна.

Чансааны хоёрт, Италийн “Ювентус”  болон Португалийн шигшээгийн довтлогч  Криштиану Роналду  113 сая еврогийн ашиг орлоготойгоор бичигдлээ. Гуравдугаар байрыг  Францын  ПСЖ клубын бразил довтлогч  Неймар эзэлсэн бөгөөд түүний орлого 91,5 сая евро болжээ.