Оззи Осборн энэ оны бүх тоглолтоо цуцаллаа

Британийн дуучин, рок хөгжимчин Оззи Осборн энэ онд дэлхий тойрон хийх байсан аялан тоглолтоо цуцалжээ. "The Independent" энэ талаар мэдээллээ. Тэрээр Лос Анжелес дахь гэртээ ахуйн осолд орж гэмтсэн учир ийнхүү концертуудаа цуцлахад хүрсэн байна. Уушгины хатгаа өвчин туссаны улмаас хэд, хэдэн тоглолтоо цуцлаад удаагүй байсан түүний хувьд, гэмтэл авч, бүх тоглолтоо ирэх жилд болгон хойшлуулсан нь маш хүнд туссан гэнэ. “Дахиад хэдэн концертоо цуцлах болсон гэдэгтээ итгэхийг хүсэхгүй байна” гэж тэрээр олон нийтийн сүлжээнд бичжээ. Мөн шүтэн бишрэгч, хамтрагч нараасаа уучлалт хүсч, эдгээр аялан тоглолтоо заавал үргэлжлүүлнэ гэж амалжээ.  

Дуучин энэ жил 70 насны босго алхсан бөгөөд Лос Анжелес хотод нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж. О.Осборн болон түүний хамтлагийнхны хувьд ийнхүү ойрын үед барцад ихтэй байна. О.Осборнтой хамтардаг гитарчин Берни Торме өнгөрсөн сард нас барсан. Тэрээр 67 насныхаа төрсөн өдрөөр таалал төгссөн юм.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)