Бээжингийн кино наадам ирэх 7 хоногт эхэлнэ

БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 13-20-ны өдрүүдэд болох олон улсын кино наадмын бэлтгэл ажил эхэлжээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү наадам энэ жил Энэтхэгийг онцлон тус улсын уран бүтээлчдийн шинэ бүтээлүүдийг толилуулахаар болжээ. Үүний зэрэгцээ долоо хоногийн хугацаанд Энэтхэг киноны дууны концерт, хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулах юм байна.

Бээжингийн олон улсын кино наадмын дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм”-ийн төлөө эцсийн  шатны шалгаруулалтад үлдсэн 15 кино өрсөлдөх бөгөөд шүүгчдийн зөвлөлөөс санал болгосон бусад бүтээлийн хамт хотын 30 гаруй кино театруудад гарган, үзэгчдэд толилуулах юм. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, Чили, БНХАУ, ОХУ, Хонконг, Иран, Их Британийн найруулагч, кино шүүмжлэгч, судлаач, жүжигчид багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)