Домогт дөрвөл ABBA шинэ дуу гаргана

 Бьорн Ульвеус  сэтгүүлчдэд ярихдаа, хамтлагийн шүтэн бишрэгчид  намрын эхний  сард шинэ зохиомжийг нь сонсох боломжтой гэжээ.

ABBA хамтлаг дахин нийлснийхээ дараа “Still Have Faith In You”, “Don't Shut Me Down” нэртэй хоёр шинэ дууг  бараг жилийн өмнө  гаргасан юм. Дээрх хоёр зохиомжид сэтгэл хангалуун байгаагаа Бьорн бас ярьжээ.“Нэг нь 70-аад оны поп дуу.Нөгөө нь цаг хугацаанд хамааралгүй” гэж тэр онцолсон байна.

1972 онд байгуулагдсан домогт дөрвөл АВВА-гийн бүрэлдэхүүнд Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Анни-Фрид Лингстад нар багтдаг юм. 1974 онд тэд Европын дууны уралдаанд «Waterloo» дуугаараа тэргүүлж байлаа. Жилийн өмнө  тэд дахин нэгдэж буйгаа зарласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. үхсний чинь зохиомж! дуу л гээч дээ

    0 0 Хариу бичих