Муу засаглалтай баялгийн сан улстөрчдийн оффшор дахь нууц данс, тансаг хаус болж хувирдаг.
Байгалийн баялгийг ард түмэнд зөв хуваарилах аргыг улс орнууд өнөөдрийг хүртэл хайсаар л иржээ. Энэ жишгийн дагуу монголчууд баялгаа хуримтлуулах сан байгуулах гэж оролдсоор. Ингэхдээ сайны жишээг л ярьж байна. Дэлхийд хамгийн сайн, нэр хүндтэй Норвегийн баялгийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй. Тус сан Их Британийн 394 компанид хувь эзэмшдэг бөгөөд цаашид 30 жилийн хугацаанд дахиад нэмэлт хөрөнгө оруулна гэхчлэн сайн жишээ болсоор байгаа юм. Харин байгалийн баялгаасаа үр хойчдоо үлдээх зорилгоор байгуулсан энэхүү сангуудаа хоослон баларсан улсуудын жишээг дурдахгүй өнгөрч болохгүй.
Баялгаасаа болж баларсан орнуудын заримаас дурдъя
Жишээ 1 Ливи улс. гүйцэтгэх захирал нь нэг ажилтныхаа хамтаар шоронд хоригдож байна. 2018 онд “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банкинд оруулсан гэдэг ч нийт 1.18 тэрбум ам.доллар одоогоор тус сангаас сох дутаад байгаа нь ийнхүү баривчлан шалгагдахад хүрсэн нь байна.
Жишээ 2 Алдарт “Нэг Малайз” буюу тус улсын хөгжлийн сангийн асуудлаар өмнөх Ерөнхий сайдыг байцааж 25 настай нэр бүхий ажилтныг олон улс даяар эрэн сурвалжилж байна. Түүнийг Малайз улсын өмнөх Ерөнхий сайдын хамт хөрөнгө шамшигдуулсан хэмээн одоогийн Ерөнхий сайд М.Мохамад мэдэгдээд буй. Шамшигдуулсан гэх хөрөнгийг авч үзвэл, АНУ дахь тансаг хаус, оффшор дахь нууц данс болж хувирсныг байцаалтын явцад тодруулаад байгаа аж. Сангийн хөрөнгө оруулалтын жагсаалт нь Монгол Улс дахь уурхайд хөрөнгө оруулсан, Холливудын кинонд гэх мэтчилэн үргэлжилж байгаа нь ийнхүү шалгагдаж байна.
Жишээ 3 Кувейтийн сан 5 тэрбум ам.долларыг муу засаглалтай, дотоод хяналтгүйгээс муу хөрөнгө оруулалтад алдсан.
Жишээ 4 ОХУ 2011-2015 он хүртэлх Үндэсний халамжийн сангаасаа 20 тэрбум ам.долларыг “тавиад туучихсан” байв.
Дутуу төрсөн сан
Монгол дахь “Ирээдүйн өв” санг дутуу төрсөн сангийн нэг хэмээн Баялгийн засаглалын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь хэллээ. Монгол Улс 2009 оноос хойш баялгийн сан байгуулахаар оролдож байгаа хэдий ч уг сан олон улсын жишгээр мэндлээгүй хэвээр байна. Өнгөрсөн оны сүүлчээр дээ, Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилогдоогүй буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн нэрийг нь сайдад санал болгочихоод байхад нь Засгийн газрыг огцруулахаар хэлэлцэж эхэлсэн тул “абортод орох” нь гэсэн яриа гарсантай агаар нэг. Манай сан анх байгуулахдаа л өр тавьж нээсэн тул Дутуу төрсөн сан гэдэг олон улсын жишигт яв цав нийцэж байгаа юм. “Абортод оролгүй” дутуу мэндэлсэн тул өвлөж ирсэн өрөөс 2018 онд 627 тэрбумыг барагдуулсан хэдий ч энэ онд дахин нэг их наяд төгрөгийн өртэй байгаа юм. Урьдчилан зээл авч байгуулсан Монгол Улсын Хүний хөгжлийн сан бол энэхүү Дутуу төрсөн сангийн нэг жишээ. Орлого тодорхой бус байх буюу Дутуу төрсөн сангийн гол үзүүлэлт болох уурхайгаасаа олборлож эхлээгүй нүүрсээ тавиад сандаа хөрөнгө авдаг тухай тодорхойлолт нь яг биднийг хэлсэн мэт. Дотоодын хөрөнгө оруулалтын хэрэгцээндээ сангийн хөрөнгөөс ашиглах нь төсвийн үйл явцыг сулруулдаг гэж үздэг бол уг алдааг ч мөн гаргасан байна. Ингэхээр гадаадын өндөр хөрөнгөтэй сан, дутуу төрсөн сан аль нь ч байлаа гэсэн тухайн улс дахь засаглал, хяналтын тогтолцоог сайжруулахгүй бол улстөрчдийн гадаад дахь тансаг хаус, оффшор дахь нууц данс болж хувирдаг байх нь. Баялгийн сан хэмээн цээжээ дэлдэж Норвегийн туршлагаас судлахаас гадна гамшиг болсон гаднын сангуудын тухай илүүтэй судлууштай.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Чалко” компани, “Оюутолгой” ХК-иас зээлж Хүний хөгжлийн санд төвлөрүүлж тараасан хөрөнгө нийт 1000 сургууль байгуулах хэмжээний хөрөнгө байсан.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Чалко” компани, “Оюутолгой” ХК-иас зээлж Хүний хөгжлийн санд төвлөрүүлж тараасан хөрөнгө нийт 1000 сургууль байгуулах хэмжээний хөрөнгө байсан.