Дуучин Б.Цог “Жирийн монгол охин” амьд хөгжмийн тоглолтоор үзэгчидтэйгээ уулзана

1990-ээд оны залуусыг байлдан дагуулсан “Жирийн монгол охин”, “Хүүхэд нас”, “Агшин” киноны дуугаар нь дуучин, хөгжимчин Б.Цогийг үзэгч олон сайн мэднэ. ”Шигтгээ” хамтлагийн уран бүтээлийнхээ дараа Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллаж, мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн. Гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа дуучин, хөгжимчин, найруулагч Б.Цогийн уран бүтээлийн үдэш, амьд хөгжмийн тоглолт дөрөвдүгээр сарын 13-нд “UB PALACE”-д концертын их танхимд болно. Сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч таны дурсамжийг хөглөх амьд тоглолтод урилгаар Хар сарнай, Титэм, Айзам, Харш, Ньюанс, Мотив хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.

Он цагийг өртөөлсөн хит дуу, шилдэг уран бүтээлүүдээ өргөн барих тоглолтын өмнө дуучин маань“Жирийн монгол охин”дуугаа шинэчлэн дуулж, дүрсжүүлснийг хүргэе.

Сэтгэл хөглөж, эгшиг зохирох үдэш 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд УБ паласын концертын их танхимд ганцхан удаа…

Утас: 99103710, 99104831


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЖИРИЙН МОНГОЛ ОХИН ГАДААД ДУУНЫ АЯ ГУСЦАН ГЭЖ ҮНЭН ҮҮ?

    0 0 Хариу бичих
  2. ЖИРИЙН МОНГОЛ ОХИН ДУУНЫ АЯ ГАДААД АЯ ГЭСЭН ҮНЭН ҮҮ ?

    0 0 Хариу бичих
  3. Жирийн монгол охины аяыг хэн зохиосын бэ? Их гоё дуу шүү.Нэг чех улсын ах орчуулаад дуулсан бна лээ.Дэлхийд гарсан бүтээл шүү

    0 0 Хариу бичих