Мөрийтэй тоглосон төрийн албан хаагчид хариуцлага тооцож байх шийдвэр гаргажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлаа хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, төрийн албан хаагч мөрийтэй тоглоом болон казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ удахгүй 10.30 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Тэрээр хэдхэн өдрийн өмнө "Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий.  Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлигал гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. гуравдугаар ээлжинд хоолонд орсон чинь нэг л идэж уусан бодохгүй байнаадаа.ккк

    0 0 Хариу бичих
  2. une kasinochin sdanuud daa,

    0 0 Хариу бичих
  3. Төрийн албан хаагч бүрийг юу хийх ёстойг, ямар үр дүнг төрийн нэрийн өмнөөс бий болгох, салбар хоорондын уялдаа, бодлого төлөвлөлт, чадварлаг, мэргэшсэн зэрэг ажил нь тодорхой биш учраас маш олон цалин манасан мануухай нартай болчихсон юм. Хаа нэг ил гарч бодож байна, судалж байна, зорьж байна даанч төсөв мөнгөгүй гэх зэрэг улиг болсон үгтэй. Юу хийсэн, юуг хийв, ямар юм хийх гэж байна толгойд нь, ажлын төлөвлөгөөнд нь юу ч байхгүй. Улс маань ямар боломжтой юм, хамгийн түрүүнд зайлшгүй хийж хэрэгжүүлэх эхний үр ашигтай ажил нь юу юм. Өөрсдөө бид байнгын хэрэглэдэг зүйлс нь юу юм, Дотооддоо үйлдвэрлэх, арга зам, үйлдвэрлэлийн бүсчлэлийг тогтоох, түүнийг дагаад тээвэр ложистик, цахилгаан дулаан хангамж, дэд бүтэц ажлын байр, түүнийг дагасан зам тээвэр, суурьшмал бүс дагуул хотын төлөвлөлт зэрэг яриад байвал маш их завгүй ажилтай баймаар. Гэтэл хөгжлийг гардан хийгч нөхөд маань цалинтай хэрнээ ямар ч ажилгүй завтай гадаад оронд мөрийтэй тоглоод байгаа энэ төрийг түүний удирдаж байгаа нөхдийг юу гэж дүгнэхэв.

    1 0 Хариу бичих
  4. Хүрэлсүх, Занданшатар хоёр чинь өөрсдөө улаан казиночид биз дээ, өөрсөддөө хариуцлага яаж тооцохыг нь харж дээ, огцрох юм болов уу эсвэл сануулаад, донгодоод өнгөрөх юм болов уу

    0 0 Хариу бичих