Николас Кейж богино настай гэрлэлтийн дээд амжилтыг эвдлээ

-Тэрээр гэмт хэрэгтэн, архичин эмэгтэйтэй согтуудаа гэрлэжээ -

“Нүүргүй” зэрэг олон кинoгоороо Монголын үзэгчдийн танил болсон Холливудын од Николас Кейж богино настай гэрлэлтийн дээд амжилтыг тогтоожээ. Холливудынхныг хөнгөмсөг, салж нийлэмтгий гэдэг ч Н.Кейж шиг дөрөвхөн хоногийн дотор шийдсэн тохиолдол гарч байгаагүй аж.

Н.Кейж өнгөрсөн сарын 23-ны өдөр Лас Вегаст Эрика Койке гэгч бүсгүйтэй гэрлэсэн юм байна. Гэвч дөрөв хоногийн дараа гэрлэлтийг цуцлах, боломжтой бол шууд хүчингүйд тооцохыг хүсэн өргөдөл гаргасан байна. Тэрээр салах хүсэлтийн баримт болгож, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргаж өгсөн материалууд сэтгүүлчдийн гарт оржээ. Түүнд бичсэнээр бол Николасыг гэр бүлийн асуудал дээр хамгийн хариуцлагагүй этгээд гэж нэрлэсэн ч багадахаар аж. Тэрээр гэмт хэрэгтэн, архичин эмэгтэйтэй согтуудаа гэрлэсэн учраас салгаж өгнө үү гэж бичсэн байжээ. Мөн гэрлэж байх үедээ юу хийж байгаагаа бүрэн ухамсарлаж ойлгох чадваргүй согтуу байсан гэсэн байна.  

Гэрлэлтийн товчоонд очихоосоо өмнө тэрээр найз бүсгүй Эрика Койкетэйгээ архидан согтуурсан юм байна. Хосууд нэлээд согтсоны дараа Эрика Койке гэрлэх санал тавьж, Николас зөвшөөрснөөр дээрх тооцоолоогүй үр дүн гарсан гэнэ.

Түүнээс гадна, Эрика Николасаас гэмт хэрэгт холбогдож байсан өнгөрсөн үеийн амьдралаа нуусан нь салах бас нэг шалтгаан болжээ. Эрика нь 2008, 2011 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хэрэг үйлдэж байсан гэнэ. Энэ хэрэгтээ жолоодох эрхээ хасуулж, олон нийтийн ажил хийх, “Нэргүй архичид” хэмээн сургалтад суух зэрэг шийтгэл авч байсан гэнэ. Мөн 2006 онд тухайн үед сууж байсан нөхрөө хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаад барьж өгөн дуулиантайгаар салж байжээ.      


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Засал номоо хийлгээд сүлдээ дуудуулахгүй бол хийморь лундаа нь үхэж орлогын сав хаагдаж дээ золиг чинь

    2 0 Хариу бичих
  2. Манай гүн согтолттойгоор хүн дайрч алдаг лүндэн дорж дарга зэрэг төрд гарсан дархлагдсан хулгайчуудын хажууд энх тайвны тагтаа юм байна.

    9 0 Хариу бичих
    • Тхххх

      0 0