Уилл Смитийг Серена Уильямсын эцгийн дүрд тоглоход хэтэрхий цагаадна гэжээ

Талбайн теннисний алдарт тамирчид болох Винус, Серена Уильямсын намтарчилсан уран сайхны кино Холливудад бүтээгдэх гэж байгаа юм байна. Энэ киноны нэгэн гол дүр болох Винус, Серенагийн аав Ричард Уильямсын дүрд нэрт жүжигчин Уиолл Смит тоглохоор болсон нь арьс өнгөний үзэл ханхалсан шүүмжлэл гарахад хүргэжээ.

Олон хүн Уиллийг Ричард Уильямсын дүрийг бүтээхэд хэтэрхий цагаадна гэж үзсэн аж. Одоогоор энэ шүүмжлэлтэй холбоотойгоор ямар нэг шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл жүжигчнийг солих асуудал яригдаагүй, жүжигчин ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

77 настай Ричард Уильямс нь теннисний спортод домог болон мөнхрөх нэгэн юм. Дасгалжуулагчийн ямар ч боловсролгүй тэрээр хоёр охиноо өөрөө гардан бэлтгэсээр теннисний спортын ночн оргилд гаргаж чадсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)