Францын “France Football” сэтгүүл 2018-2019 оны улирлын хамгийн өндөр цалин, хөлстэй дасгалжуулагчдын нэрсийг гаргажээ. Жагсаалтыг Испанийн Примера дивизионы “Атлетико” мадрид багийн дасгалжуулагч Диего Симеоне 41 сая еврогийн орлогоор тэргүүлсэн байна.
Хоёрдугаарт “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч асан Жозе Моуриньо 31 сая еврогийн орлогоор орсон байна. Тэрээр оны өмнө халагдсан ч гэрээ хгацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрөөр ийнхүү хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Гуйлгаж очих ийм ашигтай. Гэрээ цуцалбал цалингаа бүтэн авна гэх мэтийн заалт тусгачихдаг. Гуравдугаарт бичигдсэн Тьерри Анри мөн ийм аргаар орлого олсон. Тэрээр Монакод гурван сар ажиллаад халагдсан ч орлого нь 25.5 сая евро болжээ.
Дөрөв тавдугаар байрт “Манчестер сити”-гийн Пеп Гвардиола 24, “Барселона”-гийн Эрнесто Валверде 23 сая еврогийн орлогоор олсон байна.
Орлогод цалингаас гадна урамшуулал болон бусад орлогыг багтаасан бөгөөд татварын өмнөх хэмжээгээр тооцжээ.