Р.Амаржаргал: Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг бол шившиг

Олон улсын ардчиллын хурал манай улсад нэг өдөр үргэлжилж алдаа оноо, ололт амжилтаа ярилцахаар болжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид ардчиллын олон ололтыг хүртсэн. Тиймээс энэ хугацаагаа дүгнэж, ирэх онуудад юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлох хурал ажээ. Энэ хүрээнд ирэх арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулах юм байна. Үндсэндээ олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурал аж.

Хурлын үеэр хэд хэдэн баримт бичиг гаргахаар төлөвлөжээ. Ойролцоогоор 50-60 орны төлөөлөгчид оролцоно гэсэн тооцооллыг АН-ынхан хийжээ. Эн асуудлаар тус нам сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тус хэвлэлийн хурлын үеэр АН-ын дэд дарга Р.Амаржаргал дараах асуултад ийн хариуллаа.

-Та Монголын ардчилалд аюул учирч байна гэлээ. Яг ямар аюул учрав аа?

-1990-иэд онд ардчилал эхэлж байхад бид ардчиллаас юу ойлгож байсан бэ. Олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, үзэл бодол, үгээ босоод хэлчихдэг байдлыг бид ардчилал гэж ойлгож байсан. Өнөөдөр 30 жилийн дараа ардчиллын талаар ярихдаа бид юун тухай ярьж байна вэ. Хэлбэр бус агуулга тал руугаа гүнзгий орсон. Ард түмний оролцоо юм байна. Энэ оролцоо нь ажиллаж байна уу үгүй юу гэдгийг хянах механизм юм байна гэж ойлгож эхэлсэн.Ардчилалд ахиц гарсан ч сөрөг талууд бий. Ардчилал сонгууль юм байна, агуулга, хэлбэр нь зөв байх ёстой юм байна гэдгийг бид одоо ухаарч байх. Төлөөллийг бүрдүүлж чаддаг ард түмэн, нийгмийн маш олон давхарга бий. Тэр бүгд дуу хоолойгоо төрийн эрх дээд байгууллагад хүргэсэн байх ёстой. Гэтэл нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан улс төрийн хүчин өнөөдөр ямар байна вэ. Хэлбэр төдий ардчилал бус агуулгад анхаарч,сонгодог зарчмаараа хэрэгжиж чадаж байна уу гэдгийг авч үзэх ёстой. Бусад улс орны туршлага, тэд, бид юун дээр алдаж байна вэ гэдгийг дүгнэж, урьдчилан харах, анализ хийгээд цааш явах чухал байна.  

-Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөө хэр шийдэгдэхгүй явж байна. Саяхан болж өнгөрсөн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа огт байж болохгүй. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг. Үүнтэй АН хэзээ ч эвлэрч болохгүй. Бид 30 жил ийм байдлаар явсан гэсэн үг үү. Манай Монголд аливаа ажлын эзэн нь олддоггүй. Гавьяа болохоор гүйгээд ирдэг гай болохоор эзэнгүйддэг. Энэ салбарыг хариуцаж байсан сайд нь юу хийж байсан юм. Салбарт нь ийм зүйл болж байхад хаана, юу хийж байсан хүн бэ. Тийм учраас эзэн холбогдогчийг нь олж хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага хариуцлага хүлээх ёстой.

-АН-д хэдхэн хүн асуудлыг шийддэг боллоо гэх шүүмжлэл бий. Угаасаа ч тийм байгаа. Дотоод ардчилал алга байна шүү дээ?

-Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл тийм. Нуугаад байх зүйл алга. Ингэж болдоггүй юм байна гэдгийг бусад улс орон мэдээд аваг. Дотоод ардчилал хэзээ хаана ямар түвшинд байх ёстой вэ гэдгээ хүн мэддэг байх ёстой юм шиг. 2012-2016 онд ҮЗХ-д салхи оруулахгүй, жинхэнэ хэдхэн хүний дотор асуудал шийдэгдээд явж байсан. Тэрүүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд байнга ротаци явагддаг боллоо, ҮБХ нь хуралддаг, бүсчилсэн арга хэмжээ тогтмол явагддаг болсон. Энэ утгаараа дотоод ардчилал байна. Гэхдээ бидний хүсэн хүлээсэн шиг болоогүй байгаа нь үнэн.  

-Та 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Надад тийм амбийц байхгүй шүү. Ямар ч бодол алга.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ардчилсан монгол улсад ....гээд л том том баах юм. Шулуухан хэлэхэд гудамжны хэдэн бацаанаар эх орноо тоглуулсан он жилүүд урсахдаа тэдний авилагачид болцгоосон , дээр нь бусад нь даган баясцгааж ард түмэн нь ангайсан яахаа ч мэдэхгүй тэнэг царайлсан өрийн туламнууд болоод байна. Бас өөрсдийгөө магтацгаахыг яана......энэ чинь ардчилал гээч нь үү.

    0 0 Хариу бичих
  2. Энэ 30 жилийн хугацаандах улсаа нэг хардаа. Төр нь ард түмнийг ямар ч үйлдвэргүй болгож, гар мухардуулж, улсаа дэлхийн хоцрогдолд хүргэж, мал аж ахуй, түүхий эдийг малчин хөдөлмөрч хүнтэй нь цуг үнэгүйдүүлсэн байж одоо нээх мундаг философи ярихаасаа ичмээр юм. Иймэрхүү галзуучуудийг төрд битгий хэл түмэн олны нүднээс хол байлгах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
    • Ter yariad bgaa mundag uildveruud chini ulsaas avdag tataasaar l orshin togtnoj bdg bsn. Gol eveen tetgegch Zuvlult Holboot Uls zadrahad ter baingiin aldagdaltai uildveruud orshin togtnoh yamar ch bolomjgui bolson. Harin ter uildveruudiig zuv huvichilsan ugui yu gedeg bol uur hereg. Tanii yariad bgaa ter mundag uilderuud odoo bug shinechilegdsen, tsomhon bolson. Sots ued maliin too tolgoi 24 sayaas hezee ch davaj bsngui, harin odoo 80 sayd hurlee. Yu hiihee zaalgaad, 2 idehgui, hooson honohgui, oroi 10 tsagt gants TV suvag ni haagddag, gadaad passport gej yu bdgiig ch haraagui, amiddaa neg Altan Moscow geechiig harah muruudultei, zuvhun neg uzeleer beltgegdsen medeelleer udur shunugui tarhian uugaalgasan niigemd bodoh sanah yumgui taivan amidarmaar bgaa bol Hoit So yavsan ni deer bh ta.

      0 0