Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болсон.Монголын баг 2019 оны мастеруудын ДАШТ-д 13 ахмад тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, 85 настай Ц.Раднаа гурван алт, 81 настай Т.Цэрэндолгор нэг мөнгө, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалийг хүртлээ. Түүнтэй АНУ-ын тамирчин Виллиам Янкович өрсөлдөж 4,83 метрийн амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болжээ.
Ц.Раднаа өмнө нь 400 метрийн зайд аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн тэрээр гурав дахь төрөл болох гурвын харайлтын төрөлд мөн аваргын алтан медалийг хүртэж, энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлэв.
Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалийг хүртсэн байна. Мөн тэрээр энэ удаагийн тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртжээ.
Манай баг тамирчид энэ сарын 2-нд буюу өнөөдөр 10.30 цагт эх орондоо ирнэ.