Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа хоёр улсад Элчин сайдын яамаа нээх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Бүгд найрамдах Беларусь улсын нийслэл Минск хот, Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Энэхүү асуудлыг УИХ ирэх хаврын чуулганаараа хэлэлцэх бололтой.
МАН засаглаж эхэлсэн буюу 2016 оноос хойш манай улс Бразил, Индонез улсад байсан Элчин сайдын яамаа татан буулгасан. Мөн нэмж нэг улсад Элчин сайдын яам байгуулах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яам нээх шийдвэр гаргасан. Харин одоо хоёр улсад Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцэхээр болж байна. Одоогоор манай улс 30 улсад Элчин сайдын яамаа нээгээд байгаа юм. УИХ Бүгд найрамдах Беларусь улсын нийслэл Минск, Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид Элчин сайдын яамнаа нээхийг дэмжсэн тохиолдолд Монгол Улс 32 улсад Элчин сайдын яамтай болох нь. Тус улстай ямар харилцаатай байж ирснийг танилцуулъя.
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС
Дипломат харилцаа:
Монгол Улс Бүгд найрамдах Беларусь улстай 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Беларусийн тал 2014 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Монгол Улсаас Беларусийг Москва дахь Элчин сайдын яамнаас хавсран сууж байна.
Худалдааны эргэлт:
2012 онд нийт худалдааны эргэлт-129365 ам.доллар
Экспорт:байхгүй
Импорт: 129365 ам.доллар
2013 онд нийт худалдааны эргэлт-155675 ам.доллар
Экспорт: 698 ам.доллар
Импорт: 154 980 ам.доллар
2014 онд нийт худалдааны эргэлт-21134 ам.доллар
Экспорт: 4000 ам.доллар
Импорт: 21130 ам.доллар
2015 онд нийт худалдааны эргэлт-18020 ам.доллар
Экспорт: 73.5 ам.доллар
Импорт: 17947 ам.доллар
2016 онд нийт худалдааны эргэлт-13159 ам.доллар
Экспорт: 79.7 ам.доллар (ХАА, цэцэрлэг, ой, шувуу ба зөгийн аж ахуй болон бусад тоног төхөөрөмж, чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл, эд анги)
Импорт: 13 076 ам.доллар (ачааны тэрэг)
Хоёр улсын хооронд хийгдсэн өндөр хэмжээний айлчлалууд
Монголын талаас хийсэн айлчлал:
Гадаад харилцааны Сайд Л.Эрдэнэчулуун (2001.05.28)
Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг (2013.05.29)
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга (2013.04.10)
Зам, тээврийн сайд А.Гансүх (2014.03.02)
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр (2014.05.06)
Беларусийн талаас хийсэн айлчлал:
Беларусийн Сайд нарын Зөвлөлийн дарга В.Ф.Кебич (1992.01.24)
Гадаад хэргийн Сайд В.Л.Сенько (1996.04)
Гадаад хэргийн Дэд Сайд С.Ф.Алейник (2012.09)
Аж Үйлдвэрийн Дэд Сайд А.С.Огородников (2013.06.03)
Беларусийн Ерөнхий сайд М.В.Мясникович /2013.09.03-05/
Аж Үйлдвэрийн Дэд Сайд А.С.Огородников (2015.05.04-07)
Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко (2016.3.16-19)
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС
Дипломат харилцаа: Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны дөрөвдүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Өмнө нь тус улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд манай улсыг хавсран хариуцдаг байсан бол Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тунейжи 2016 оны хоёрдугаар сарын 24-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Харин манай улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд тус улсыг хариуцан ажилладаг. Одоо Монгол Улсаас Кувейт улсад Элчин сайд З.Чинтүшигт АНЭУ-ын Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сард агреман өгсөн.
2017 онд давхардсан тоогоор 893 монгол иргэн Эмиратад, 187 эмират иргэн Монголд зорчсон. АНЭУ-д Монгол Улсын 40 орчим иргэн байнга оршин сууж байна.
Худалдааны эргэлт:
2017 онд нийт худалдааны эргэлт 4 сая 873 мянган ам.доллар.
Экспорт: 2.92 сая ам.доллар. (Сигар, янжуур 2.48 сая ам.доллар, тусгай зориулалтын авто машин 172 мянган ам.доллар, бусад 270.1 мянган ам.доллар)
Импорт: 1.94 сая ам.доллар. (Сахар 1.16 сая ам.доллар, сигар, янжуур 137.6 мянган ам.доллар, газрын тосны бүтээгдэхүүн 127 мянган ам.доллар, саван 177.2 мянган ам.доллар, бусад 341.1 мянган ам.доллар)
2018 оны эхний есөн сарын байдлаар 3.26 сая ам.доллар.
Экспорт: 438.5 мянган ам.доллар
Импорт: 2.82 сая ам.доллар
2018 онд АНЭУ-аас манай улсад 413 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
АНЭУ-аас Монгол Улсад олгосон зээл, тусламж, тэтгэлэг:
-2017 онд АНЭУ-аас 1.6 сая ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2011 оноос хойш 9.5 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 89 хувь нь худалдаа, нийтийн хоол, 11 хувь нь аялал жуулчлалын салбарт байна.
-Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсын Тайширын усан цахилгаан станцыг барихад зориулж 13 сая ам.доллларын хөнгөлөлттэй зээлийг 2003 онд олгосон.
-АНЭУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын зарим хороо, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд буцалтгүй тусламж болгон 200 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
-Улаанбаатар хотын зарим сургуульд 100000 гаруй ам.долларын өртөг бүхий компьютер, тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх аппарат олгосон.
-Монгол Улсын агаар, байгаль орчны бохирдолтой тэмцэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хорт хийг багасгах шинэ технологийг нэвтрүүлэх, ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгт эко цахилгаан халаагуур суурилуулах ажлыг санхүүжүүлэхэд зориулж нэг сая ам.долларыг 2018 оны зургадугаар сард Байгаль хамгаалах санд хандивласан.
-Монгол Улсын шувуу хамгааллыг дэмжихэд зориулж Эмиратын талаас нэг сая ам.доллар олгохоор болсон талаар Элчин сайд Аль-Тунэйжи Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй 2018 оны аравдугаар сарын 11-нд уулзахдаа мэдэгдсэн.
-АНЭУ-ын Засгийн газраас АНЭУ-ын их иургуульд 2008 оноос хойш жил бүр бакалаврын хоёр тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар тус их сургуульд зургаан монгол оюутан суралцаж байна.
Хоёр улсын хооронд хийгдсэн өндөр хэмжээний айлчлалууд
Монголын талаас хийсэн айлчлал:
Ерөнхийлөгч Н.Багабанди (2001.08.19-22)
Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007.11.24-26)
Ерөнхий сайд С.Батболд (2011.01.8-10)
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг (2015.05.19-20)
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн (2016.05.28)
УИХ-ын дарга М.Энхболд (2016.12.19)
Эмиратын талаас хийсэн айлчлал:
Гадаад худалдааны сайд Шейха Лубна Аль-Кассими (2009.04.23)
Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч Шейх Мохаммед Бин Рашид Аль Мактуум (2013.08.14-16)
Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайид Аль Нахъян (2014.06.03-04)
АНЭУ-ын Дубайн Угсаа залгамжлах ханхүү Шейх Хамдан бин Мохаммед Аль-Мактуум 2017, 2018 онд Монгол Улсад хувийн шугамаар зочилсон.
Гадаад хэргийн Төрийн сайд Рийм бинт Ибрахим Аль-Хашими (2018.08.31)