"Saxendra" тураах тариаг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Saxendra" тураах тариаг хэрэглэхгүй байхыг ШӨХТГ-аас анхаарууллаа. Novo Nordisk компанийн "Saxendra" нэрийн бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчилж байгаа талаар ЭМЯ-наас ШӨХТГ-т албан тоот ирүүлсэн юм байна. Энэ дагуу шалгахад "Ретоурет" ХХК-ийн захирал Б.О нь өөрийн фэйсбүүк хуудас болон "Ретоурет" салоныхоо фэйсбүүк хуудсаар уг бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчилж байсан нь илэрчээ. Энэхүү "Saxendra" нэрийн тураах үйлчилгээтэй тариа гэх бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, ганзагын наймаачид оруулж ирж худалдаалдаг, эрүүл ахуйн хувьд баталгаагүй болохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. https://www.nydailynews.com/life-style/health/fda-approves-new-obesity-drug-saxendra-article-1.2059489

    0 0 Хариу бичих
  2. zvgeer l c vitamin shahuulaad huurtagdaad baihiimdaa manaihaan .....

    0 0 Хариу бичих