“Зенит”-ийн довтлогч Александр Кокорин, “Краснодар”-ын хагас хамгаалагч Павел Мамаев нар танхайн хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэд гудамжинд согтуугаар төрийн албан хаагчдыг зодсон юм. Тэдний хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжжээ. А.Кокорин, П.Мамаев болон өөр хоёр холбогдогчид /А.Кокорины төрсөн дүү Кирилл Кокорин, Александр Протасовицкий./ “Олон нийтийн газар танхайрсан”, “Зодоон үүсгэсэн”, “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэсэн гурван зүйл ангиар шийтгэл ногдуулна гэж Хуульзүйн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдээлсэн байна.
Хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үйлдэгдсэн бөгөөд А.Кокорин, П.Мамаев нар гадуур шалгагдаж байгаа юм.