Татварын ерөнхий газраас НӨАТ-ын 2018 оны буцаан олголтоо аваагүй 15627 иргэн байгаа гэв. Арилжааны банкуудаас энэ иргэдийн буцаан олголтыг данс эзэмшигчийн нэр зөрүүтэй, данс хаагдсан, данс буруу гэсэн шалтгаанаар буцаажээ.

Тиймээс 2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ны дотор өөрийн хувийн мэдээллээ шалгаж, баталгаажуулалтаа дахин хийх шаардлагатай байгааг татварын албанаас анхаарууллаа.