Палестины газар нутгаас харвасан пуужийн Израилийн Мешмет суурингийн нэгэн орон сууцны байшинг оносноос зургаан хүн шархаджээ. “Ройтерс” агентлаг өнөөдөр энэ талаар мэдээллээ. Шархадсан хүмүүсийн нэг нь нярай хүүхэд байсан гэнэ. Пуужингийн цохилтод оногдсон байшинд байсан 50 настай эмэгтэй, нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр гурван хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн талаар Израилийн эмнэлгийн байгууллага мэдээлжээ.
Ерөнхий сайд Бениамин Нетаньяху халдлагын хариуг хатуу өгнө гэдгээ илэрхийлээд байна.
Палестин, Израилийн хооронд ийнхүү дайсагнал улам хурцадлаа.Энэ сарын 14-ний өдөр Газын зурвасаас Тель Авив руу мөн Газын зурвасаас хоёр пуужин харваж байсан юм.