Энэ жил Монгол Улсад цаг уурын байгууллага үүссэний 95 жилийн ой тохиож байгаа. 2019 оны дэлхийн цаг уурын өдрийн сэдвийг Дэлхийн цаг уурын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 70 дугаар чуулганаар “Нар, Эх дэлхий, Цаг агаар” хэмээн тогтсон билээ.
Ойн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ийгл телевизийн "Цаг агаарыг мэдээ"-нд батламж гардууллаа. Уг батламжид "Ус цаг уур, орчны мэдээ, мэдээллийг цаг алдалгүйгээр ард иргэдэд үнэн зөв шуурхай мэдээлж, мэдээ мэдээлэл хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа танай хамт олонд талархал илэрхийлж энэхүү батламжийг хадгалуулав" хэмээжээ.