Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт гуравдугаар сарын 23-нд орон даяар Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Монгол хэл бичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн ч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байжээ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй сурагчдын тоо цөөн учраас шалгалтын байр 34 болж цөөрсөн байна.
Одоогоор улсын хэмжээнд шалгалтын материалаа төвлөрүүлж, өнөөдөр сүүлчийн аймаг шалгалтын материалаа ирүүлээд байгаа учраас материалыг засаж, дөрөвдүгээр сарын 1-нд дүн оноо гарах гэнэ.
Энэ удаагийн шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй, шалгалтаа өгөөд босго 400 оноондоо хүрч чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 15-нд болно.
Эргэн сануулахад, ЭЕШ-ыг зургадугаар сарын 17-20-нд дөрвөн өдөр зохион байгуулахаар товлосон юм.
