Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” ууланд өчигдөр эзэнгүй 4х3 хэмжээтэй амбаар, 10 га орчим өнжмөл шар өвс шатжээ. Галын дуудлагыг 13:50 цагт хүлээн авч онцгой байдлын 15 алба хаагч, 5 автомашинтай 2 цаг 50 минут ажиллаж унтраасан байна.