ТОЙМ сэтгүүл энэ дугаараа олон улсын театрын өдөрт зориуллаа.
Өнөө цагийн драмын урлагийн өнгө аясыг тодорхойлж буй дөрвөн найруулагчийн уран бүтээлийн талаар судлаач Я.Баяраа онцлох нийтлэл бичлээ. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийг “ТОЙМ Interview” булангийн гурав дахь зочноор урьж, тоймч С.Шийлэгтөмөр ярилцав. Хүүхдэд зориулсан жүжиг, театрчилсан үзвэрүүд болон театраар үйлчлүүлэх соёлын талаар тоймч Л.Эрдэнэжаргал сурвалжилга хийлээ. Өнгөрөгч долоо хоногт мэндэлснийх нь 70 насны ой тохиосон нэрт найруулагч, жүжигчин, багш Г.Доржсамбуугийн тухай хөрөг нийтлэлийг тоймч Г.Сонинбаяр бэлтгэлээ. ТОЙМ сэтгүүл цаашдаа онцлох сэдэвтэйгээ холбоотой нийгмийн идэвхтэй гишүүдийг урьж, дэлгэрэнгүй ярилцдаг байхаар шийдсэнээ уламжилъя.
