1969- Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ
Грекийн тусгаар тогтнолын өдөр
1821 оныгуравдугаар сарын ням гаригийн өдөр Османы эзэнт улсын дөрвөн зууны дарлалаас чөлөөлөгдөх эхлэлийг тавьсан бослого эхэлжээ. XIV зууны дунд үеэс Грекийг Туркийн арми хэсэгчлэн эзэлж эхэлсэн юм. Зууны төгсгөлөөр тэд Македони, Фессалийг эзлээд төв Грекийн хэсгийг эрхэндээ оруулсан байв. 1453 онд Константиндополийг эзэлснээс хойш Турк Грекийн бүх нутгийг шахуу байлдан дагуулаад феодалын дэглэмийг тогтоожээ. Грекүүдэд шашин чөлөөтөй шүтэх эрхийг үлдээсэн боловч тэд чөлөөлөгдөхийн төлөө тогтмол тэмцэж ирсэн юм. Хамгийн анхны том бослого Орос-Туркийн дайны үеэр Эгейн тэнгист оросуудын флот гарч ирсний дараа 1770 онд гарсан юм. Бослогыг хэрцгийлэн дарсан байв. Грекийн үндэсний сэргэн мандалтыг Украинаас эхэлсэн гэж болно. XVIII зууны сүүлчээр Одесса, Таганрог, Херсонд олон тооны грекүүд амьдарч “Филики Этерии” (Нөхөрсөг нийгэмлэг) гэх хувьсгалт нууц байгууллага байгуулагджээ. Түүнийг Оросын цэргийн албанд байсан ах дүү хоёр офицер Ипсиланти удирдаж байв. 1821 оны гуравдугаар сарын эхээр Александр Ипсиланти гетеристуудын зэвсэгт отрядын хамт Прут голыг гатлан Молдавт бослого гаргаад тэр нь дарагдсан байв. Дунайн вант улсуудад Ипсиланти гарч ирсэн нь Грект бослого гарах дохио болжээ. Ингээд гуравдугаар сарын 25-нд бүх нийтийн бослого эхэлсэн энэ өдрийг тус орны тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг юм. Грекүүд хүч тэнцвэргүй учир партизаны дайн явуулж туркууд түүнийг давах аргагүй болсон учир энгийн ард олныг үй олноор хөнөөх болов. Үнэн алдартан грекүүдийг харгислаж эхэлсэн нь хаант Оросыг Грекийн хэрэг явдалд оролцоход хүргэв. Их Британи, Франц хоёр ч ирээдүйн ялалтаас нь хувь хүртэхээр тийшээ орсон байна. Европын гурван хүчирхэг орны эсрэг зогсч чадаагүй Османы эзэнт улс сүүлд нь Грекийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ.
Венеци хот байгуулагдсан нь

421 он. Хойд Италийн алдартай хот Венеци домогт өгүүлснээр 421 оны энэ өдөр үндэслэгджээ.Өнөө үед дундад зууныхаа нүүр царайг хадгалан үлдсэн цорын ганц хот бол Венеци юм. Хотын түүхэн төв нь Венецийн булангийн 150 сувгаар холбогдсон 118 аралд байдаг. Сувгуудын дээгүүр 400 орчим гүүр баригджээ.
Харин Венецийн аж үйлдвэр болон боомт нь эх газарт байрлана. Энд усан онгоцны үйлдвэрбазасвар, өнгөт металлург, хими, нефть боловсруулах, цахилгаан техникийн ба хөнгөн үйлдвэр ихээхэн хөгжсөн. Мөн Мурано арлынх нь уран сайхны шилний, Бурана арлын сүлжмэлийнгар урлал болон шилэн шигтгээ алдартай. Венецид их сургууль, консерватори, музейнүүд бий. Нийтэд зориулагдсан дуурийн театр (1637 - 1812) дэлхийд анхных болон нээгдэж байлаа.
Домгоор бол Булангийн ус ярагдан зайлж, тэнд үзэсгэлэн төгөлдөр хот гарч ирсэн гэдэг. Үнэнд ойрхон домгоор бол далайн эрэг хавийн хүмүүс харийн дайснаас нуугдахаар арлуудад орж ирэн суурьшсан ажээ.

Сонирхолтой баримтууд-
Флоренцийн түүх хэвлэгдэн гарлаа

1532 он.Никколо Макиавеллийг нас барснаас хойш таван жилийн дараа түүний “Флоренцийн түүх” нийтлэгджээ. Хамба Медичийн шууд захиргааны Флорентийн их сургуулийн захиалгаар Макиавелли уг номон дээрээ 1520-1527 онуудад ажилласан байна. Энэ номонд 1492 он хүртэлх хотын түүхийг бичсэн байна. Хотын захиргаанаас хөөгдсөн Медичийнхэн 1512 онд буцаан эрхээ аван Макиавелли мэтийн ардчилсан үзэлтнүүдийг мөрдөн мөшгөсөн учир тэрээр энэ түүхийг бичин Медичийн ивээлд орохыг хүсчээ. Сэргэн мандлын үеийн түүхийг өгүүлсэн хамгийн сайн номоор түүний бүтээл тооцогддог ажээ.
Өнөөдөр түүхэнд
708 - Ромын хамбын суудалд Константин сууж, Ромын шашны түүхэнд 88 дахь хамба болжээ.
1199- Английн хаан I Ричард Францад болсон рыцарийн тулааны үеэр хүнд бэртэв. Тэрээр энэ үйл явдлаас хойш 12 хоногийн дараа шархаа даалгүй амиа алджээ.
1306 он.Английн эсрэг тусгаар тогтнолын төлөө дайны эхэн үеийн хамгаалалтыг зохион байгуулагч, Брюсын хааны овгийг үүсгэгч Роберт Брюс Шотландын эртний нийслэл Сконе хотноо хаан ширээнд суулаа.
1655 - Нэрт одон оронч Кристиан Гюгенс Санчир гарагийн дагуул Титаныг нээжээ.
1802- Франц, Их Британийн хооронд энхийн гэрээ байгуулагдав.
1807- Төмөр замын тээврийн үйлчилгээний анхны шугам Уэльсийн Суонси, Британийн Мамблес хотуудын хооронд тавигдав.
1917 - Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох" дүрмийн төслийг хэлэлцэн батлав.
1924- Грекийн хувьсгалын дараа Элленикийн хоёрдугаар бүгд найрамдах улсыг Александрос Папанастасу байгуулжээ.
1949 он. Сталины дэглэмд хэлмэгдэгсдийн өдрийг Латвид тэмдэглэдэг. 1949 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Латвийн 42 мянган хүнийг Сибирьт нүүлгэн цөллөв. Тэдний дунд 10 990 хүүхэд байлаа.
1957 - Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгууллаа.

1969- Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд "Орон дээрх энх тайван" зургаа авахуулжээ.
1975 - Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудуулан амиа алджээ.
1979 -АНУ-д угсарсан анхны олон дахин ашиглах сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа Жон Кеннедийн сансар судлалын төвөөс хөөрөв.
1988 -Братислав хотод Чехословакын коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулжээ.
2006 - АНУ-ын Сиэтл хотын Капитолын ордонд буутай этгээд халдаж зургаан хүн амиа алджээ.