“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть хэвлэгдлээ

“Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийн нээлт өчигдөр  “Интерном” дэлгүүрт боллоо. “Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботид Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” нийтлэлээс эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Мэнд-Ооёогийн “Нутаг сэлгэх хунгийн энэлэн буюу Дарьгангын дууль”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очирын “Адууны тусгаар тогтнол”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовын “Хэвлэл, мэдээллийн хэл найруулгын алдаа мадаг хэтийдлээ”, сэтгүүлч, улстөрч Т.Гандигийн “Аавын нутгийг эргэхүй” зэрэг нийтлэлүүдээс гадна 40 гаруй уран бүтээлчийн нийтлэл, тэмдэглэл бүтээлүүд багтжээ.

“Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийн Ерөнхий редактороор Ж.Цэсэн, редактороор Э.Ирэхбаяр, Б.Төгсжаргал, Н.Уламбаяр ажилласан байна. Уг номын зөвлөхөөр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Лутбаяр, сэтгүүлч Г.Сүхээ нар ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)